“ITM-MONGOLIA 2026”
олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн "Төв Ази ба Тогтвортой аялал жуулчлал” урианы дор 27 дахь жилдээ 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд "Мишээл Экспо" олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэн 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарт шинээр бий болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах таниулах, хэрэглэгчдийн зан төлөв, зах зээлийн тренд, чиг хандлагатай танилцах, мэдлэг, инновацын тэргүүлэх платформ болон хөгжиж байна.
300+ оролцогч байгууллага
* 20,000+ Дотоод, гадаадын зочин, оролцогч
* 100+ B2B бизнес уулзалт
* 20+ Олон улсын болон дотоодын илтгэгч
* 21 аймаг
* 5+ улс оролцоно.